Бидний тухай

Сайфер Нью Монголиа ХХК нь 2009 оноос эхлэн Канад улсын Сайфер Инвайронментал ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын зах зээлд борлуулах гэрээнд гарын үсэг зурж, дистрибютор нь болсон юм. Бидний нийлүүлж буй бүтээгдэхүүнүүдэд байгаль орчинд халгүй, дэлхийн шилдэг технологиор үйлдвэрлэгдсэн

  1. замын бодис
  2. тоос дарагч
  3. бохир болон хаягдал ус цэвэршүүлэгч, үнэр дарагч, ариутгагч

бодисууд ордог.
Эдгээр бүтээгдэхүүнүүд нь орчин үеийн хэрэгцээ, байгаль орчны шаардлагыг хангасан дэвшилтэд технологиор үйлдвэрлэгдсэнээс гадна үйлдвэрлэлийн өртгийг мэдэгдэхүйц бууруулдаг давуу талтай. Эдгээр давуу чанаруудаараа дэлхий дахинд давамгайлж байгаа учраас Канадаас 22 оронд байнга экспортолдог бөгөөд 150 гаруй оронд өргөн хэрэглэж байна.
Манай компаний зорилго нь технологиороо тэргүүлж буй, хямд өртөг бүхий, байгаль орчинд халгүй бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын зах зээлд нийлүүлэх, ингэснээрээ Монгол орондоо аятай тухтай, хямд төсөр амьдрах бололцоог ард түмэндээ олгох явдал юм.
Бид Канад улсаас дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдэрлэгдсэн, үйлдвэрлэлийн өндөр үр ашигтай хөдөө аж ахуйн болон уул уурхайн машин техник авахад зуучилдаг. Мөн Канад хаус нийлүүлж байна.